|
|
|
|
УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ НИЙГМИЙН УХААНЫ ЛИБЕРТИ ДЭЭД СУРГУУЛЬ Улс төрийн боловсролын академи нь (УТБА) нь 1993 онд байгуулагдсан, сургалт, гэгээрэл, судалгаа шинжилгээ, хэвлэн нийтлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа хийх, төрөл бүрийн гарын авлага, ном, сурах бичиг, тогтмол хэвлэл нийтлэх чадвар бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм. Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Академи нь: · Хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх; · Олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрдүүлэх; · Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх; · Парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх; · Нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажилладаг. Улс төрийн боловсролын Академи нь 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн өөрийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний туршлагад тулгуурлаж Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг байгуулсан юм. БСШУЯ-ны 2006 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 279 тоот тушаалаар E340200 индекстэй “Төрийн удирдлага” гэсэн үндсэн мэргэжлээр суралцагчдад магистрын зэрэг олгох сургалт эрхлэх зөвшөөрөл олгосон юм . Эрхэм зорилго: Монгол улс, гадаадын болон олон улсын байгууллагуудын үр өгөөжтэй хамтын ажиллагаанд эрэлт хэрэгцээ бүхий мэргэжилтнүүдийн боловсролын зэрэг ахиулах, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нийгэмд үйлчлэхэд оршино. Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр суурь, хавсарга судалгаа хийх, өөрийн орны ба олон улсын хэмжээний төсөл хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, боловсролын байгууллагууд, яамд, иргэдийн захиалгаар гэрээт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнг нэвтрүүлэх, багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол, хэвлэл гаргах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 2006-2009 оны байдлаар тус сургуулийг нийт 84 магистр төгссөн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-36 Утас: 70122769, 50052769 Вэб: http:www.academy.org.mn/liberty Улсын бүртгэлийн дугаар: №10, регистр 200610 |
| Last Updated on Monday, 05 April 2010 09:53 |
| Ерөнхийлөгчийн зөвлөх солигдлоо |
There are no translations available. МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ц.Оюунгэрэл өвчний улмаас ажлаа өгөхөд хүрчээ. Уг албан тушаалд Хүчэрхийллийн эсрэг үндэсний төвийг МУ-д анх санаачлан байгуулсан, эмэгтэйчүүдийн, хүний эрхийн асуудлаар дагнан ажиллаж, ихийг хийж бүтээсэн Ч.Сосормаа томилогдож байгаа юм байна.Тэрээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. |