ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ДАРХАН ХОГГҮЙ ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ /2010-2014 он/
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Манай орны хувьд “Ахуйн болон үйлдэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийг 2003 онд батлагдснаар “Хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсч, цаашид тухайн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг хог хаягдал гэнэ“ гэсэн хаягдлын тухай хууль ёсны тодорхойлолттой болсон. Мөн холбогдох хууль, тогтоомжид ахуйн болон үйлдвэрлэлийн, аюултай хог хаягдлын зарим чухал асуудлууд болох түр хадгалалт, цуглуулах, тээвэрлэлт, устгалтыг орон нутгийн түвшинд зохицуулах тодорхой арга замуудыг тусгагдсан байдаг.
Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний Газар нь Дархан сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас жил бүр ойролцоогоор 47600-60000 м.куб хатуу хаягдлыг хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн устгах үйл ажиллагаанд орон нутгийн төсвийн тодорхой хөрөнгө зарцуулагддаг. Гэвч сүүлийн жилүүдэд төв суурин газрын хог хаягдлын түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний менежментийг цаашид сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХУГАЦАА
2.1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Дархан-Уул аймгийн хатуу хог хаягдлыг ялган ангилах, түүний түр хадгалах, цуглуулах, тээвэрлэлт, устгах менежментийг боловсронгуй болгох.
2.2.ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ЗОРИЛТ
Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь асуудал хамаарна.
Хатуу хог хаягдлыг ялган ангилах, түүний түр хадгалах, цуглуулах, тээвэрлэлт, устгах менежментийг боловсронгуй болгох.
2.3. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИХ ХУГАЦАА
Хөтөлбөрийг 2010-2014 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:
1. Аймгийн Засаг даргын дэргэд уг хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр зөвлөл томилогдон ажиллах бөгөөд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг аймгийн Засаг даргад улирал тутам тайлагнах.
2. Зөвлөлд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, төрийн бус байгууллага, оршин суугчид ,сонирхогч талууд, орон нутаг дахь хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах үйлдвэр, хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах газар, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулна.
3. Зөвлөл нь орон нутгийн түвшинд хог хаягдлыг зохицуулах үйл ажиллагааны богино болон урт хугацааны төлөвлөгөөтэй ажиллана.
4. Зөвлөл нь дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.1. Аймаг сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу ахуйн болон үйлдвэрлэлийн, аюултай хог хаягдлыг устгах төвлөрсөн цэгийг байршлыг тогтооход зөвлөгөө өгөх.
4.2. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журам болон сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загвар боловсруулах.
4.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахад туслалцаа үзүүлэх.
4.4. Айл өрх болон ресторан, дэлгүүр, зочид буудал гэх мэт бизнесийн байгууллагууд, үйлдвэрийн үйл ажиллагааны явцад үүсэх хатуу хог хаягдлыг бүртгэлжүүлэх журмыг боловсруулах.
4.5. Орон нутгийн түвшинд хаягдал түүхий эдийг худалдаж авах, ашиглах аж ахуйн нэгжүүдийн болон техник технологийн судалгаа хийх.
4.6. Хог тээвэрлэх, цуглуулах үйлчилгээнд ажлын цагийн зураг авалтын бичиглэл хийх. /аргачлалын дагуу/.
4.7. Аймгийн хэмжээнд хатуу хаягдлыг дахин ашиглах, сэргээх, боловсруулах төсөл боловсруулах.
4.8. Ажлын цагийн зураг авалтын судалгаа хог хаягдлын өнөөгийн ачих, тээвэрлэх үйлчилгээ хэр зэрэг үр ашигтай байдлыг хянаж үзэх.
4.9. Айл өрх болон ресторан, дэлгүүр, зочид буудал гэх мэт бизнесийн байгууллагууд, үйлдвэрээс ямар төрлийн хог хаягдал ямар хэмжээгээр үүсч буйг тогтоон хог хаягдлын хэмжээ ба бүтцийг тогтоох.
4.10. Бусад
3.2. Хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, устгах менежментийг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ:
1. Нийтийн эзэмшил газар болон аж ахуйн нэгж байгууллага, олон нийт, иргэдийн орчны хог хаягдлаа цэвэрлэх талбайн зураглал, хуваарийг шинэчлэн батлаж мөрдүүлэх.
2. Нийтийн эзэмшлийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшлийн талбай, бусад байгууллагуудын орчмын 50 кв.м талбай дахь цэвэрлэгээний ажлыг тогтмолжуулах, хог түр хадгалах стандартын хогны савыг байршуулах.
3. Орон сууцны хорооллуудын Сууц өмчлөгчдийн холбоод нь батлагдсан зураглалын дагуу өөрсдийн эзэмшил газруудад хатуу хаягдлыг түр хадгалах цэгүүдийн байршлыг оновчтой тогтоон ялган ангилах боломжтойгоор стандартын хатуу хог хаягдлын савуудыг байршуулах.
4. Баригдаж дуусаагүй барилга, болон граж зэрэг бусад зориулалтаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд газар өмчлөл, эзэмшлийн дагуу олгогдсон газрын хаягдлыг цэвэрлэх үйлчилгээнд шаардагдах зардлыг тогтоож, төлбөрийг хураан авч цэвэрлэгээнд хамруулах.
5. Олон нийтийн байцаагч, СӨХ, баг сумын Засаг дарга, мөн бусад төрийн байгууллагуудын хог хаягдлын талаар хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэн урамшуулах системд шилжүүлэх.
6. Орчны эрүүл ахуй, ариун цэврийн талаар мөн хаягдлыг дахин ашиглах, боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр санаачилгатай үр бүтээлтэй ажилласан аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулах механизмыг бүрдүүлэх.
7.Хог хаягдлаа ялгаж, түр хадгалах цэгээ оновчтой сонгон ил задгай хог хаягдалгүй болгож хэвшсэн хөршийн холбоо болон СӨХ-д, иргэд аж ахуйн нэгж байгууллага үйлдвэрийг шалгаруулах болзол зарлаж, дүгнэн “ХОГ ХАЯГДАЛГҮЙ ЗАГВАР СӨХ - БАЙГУУЛЛАГА” болгох.
8.Үйлдвэрийн районы албан байгууллагуудын зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өөр газар хаягдал үүсгэж буй асуудлыг зогсоох.
Эдийн засгийн зохицуулалтын чиглэлээр .
- Монгол Улсын “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль”-ийн 21.1 дэх заалтыг үндэслэн хог хаягдлын үйлчилгээний санг байгуулна. Тус сангийн орлого нь тус хуулийн 21.3 –д заагдсаны дагуу мөн зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хог хаягдал, бусад бодис гаргахад ногдуулсан нөхөн төлбөр, хүү, торгууль зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэж 21.4-д заасны дагуу мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах.
Сургалт, сурталчилгааны чиглэлээр.
- Хатуу хог хаягдлын менежментийн тухай ерөнхий боловсролын сургууль, гэр бүл, нийгэм, хувь хүнд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулах.
- Гэр хороололд “Эрүүл орчин- Иргэдийн оролцоо” сэдэвт хог хаягдлыг бууруулах сарын аяныг зохион байгуулж, урамшуулах.
- Орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон засаг захиргааны нэгжүүдийн дунд хатуу хог хаягдлын сургалт бусад арга хэмжээг улирал тутам зохион байгуулж ажлын уялдаа холбоог сайжруулах.
- Дархан-Уул аймгийн хэмжээнд сар бүрийн 20-ны өдрийг “Нийтийн цэвэрлэгээний өдөр”, Жил бүрийн 04 сард “Хотоо цэвэр байлгах аян” зохион байгуулж хэвшүүлэх.
- Орон нутгийн захиргаанаас хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх талаар үзүүлж буй үйлчилгээний тухай иргэд оршин суугчдад хог хаягдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохистой хэрэглээний тухай мөн хаягдлыг хэзээ, хэрхэн зохистой хэлбэрээр хаана хаях, ялган ангилах, хоёрдогч түүхий эд авах цэгүүдийн талаарх сурталчилгаа, танилцуулга, сурталчилгааны материалыг бэлтгэж тараах.
- Иргэд оршин суугчид, сурагчид олон нийтийг хамруулсан хуучин ном, сонин, хэвлэл, хувцас, тавилга зэргийг худалдаалах, солилцох, хоёрдогч түүхий эд авах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулан хаягдлыг сэргээх, дахин ашиглах, боловсруулах үйл ажиллагаа дэмжих.
- Хог хаягдлын талаар телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлдэж, олон нийтийн хэвлэл мэдэээллийн хэрэгслээр нэвтрүүлэх.
- Хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах боловсруулах чиглэлээр иргэдийн мэдлэгийг дээшлүүлсэн сургалт, сурталчилгаа, нэвтрүүлэг бэлтгэж тогтмол сурталчилсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих.
ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг удирдлага болгоно:
1.Байгаль орчны стратегийн бодлогын баримт бичгүүд болон олон улсын байгууллага болон Монгол улсын хэмжээнд хог хаягдлыг зохицуулах талаар гаргасан баримт бичгийн үндсэн зорилттой нийцүүлэх.
2. Төр, засгийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааны хэлбэрийг нарийвчлан тогтоох.
3. “Бохирдуулагч төлнө” гэсэн зарчмаар ажиллах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын талаарх нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх.
4. Хог хаягдлын хэмжээг багасгах, байгаль орчинд халгүйгээр зайлуулах үйл ажиллагаанд төр, олон нийтийн хяналтыг өндөржүүлэх.
ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтэд дараахь эх үүсвэрийг ашиглана.
1. Улсын болон орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдлыг зайлуулах арга хэмжээнд зориулан жил бүр зарцуулах хөрөнгө.
2. Хог хаягдал гаргасны төлбөрийн тодорхой хувь, нөхөн төлбөр.
3. Гадаадын улс орон, олон улсын байгууллагын зээл, туслалцаа, хандивын хөрөнгө.
4. Аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдийн хандивын хөрөнгө.
5. Байгалийн баялаг ашигласны төлбөрийн орлогын зохих хувь.
6. Аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг зайлуулах, эзэмшил газрынхаа байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг нь зүй зохистой ашиглахад зарцуулах хөрөнгө.
7. Бусад
ЗУРГАА. ГАРАХ ҮР ДҮН
Хог хаягдлыг зайлуулах асуудлыг удирдлага, зохион байгуулалтын болон техник, технологийн түвшинд зохистой шийдвэрлэж, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын талаарх нийгмийн хариуцлагыг өндөржүүлэн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг иргэд, оршин суугчид олон нийтийн оролцоотойгоор бүрдүүлсэн байна.
Гарах үр дүн 2011 он хүртэл Дархан уул аймгийн нутаг дэвсгэрт үүсч буй хатуу хог хаягдлын хэмжээг олж тогтоогдож энэхүү судалгааны үр дүнг үндэслэн дахин боловсруулалт, ашиглалт, сэргээх үйл ажиллагааны асуудлыг шийдэх боломжтой болно.
Зорилт 2. Хог хаягдлын үүсч буй хэмжээ болон хогийн төвлөрсөн цэг дээр булж буй хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор дахин ашиглах, сэргээх, боловсруулах /3 R/ буюу хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, дахин ашиглах, боловсруулах тогтолцоог нэвтрүүлж, дэмжих.
2010 он гэхэд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлын ачиж цуглуулах үйлчилгээнд хамруулах.
Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын хогийн төвлөрсөн цэг дээр эрүүл ахуйн шаардлага хангасан ландфиллын арга хэрэглэх.
2012 он гэхэд хог хаягдлыг 75 хувь ялгах, 2014 он Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь асуудал хамаарна.
1/ хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ялган ангилах, боловсруулах, дахин ашиглах, устгах үйл ажиллагааг зохицуулах
2/ хаягдлын эх үүсвэр, хэмжээ, бүтэц, шинж чанарын байдлыг тогтоож, хог хаягдлын цэгийн байршлыг оновчтойгоор байршуулах;
3/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, иргэн, бүхий л хэвшлийн аж ахуйн нэгжийг өргөнөөр татан оролцуулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх арга механизмыг тогтоож хэвшүүлэх
4/ хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох техник, технологийн шинэчлэлт хийх;
5/ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хогийн цэгүүдийг дарж устган байгалийн нөхөн сэргээлт хийх замаар тэдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ялзмагжуулан цэвэржүүлэх байгууламж болгон өөрчлөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
6/ аюултай хог хаягдлыг тусгайлан цуглуулж цэвэршүүлэх, хоргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
7/ хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах замаар түүний хэмжээг багасгах арга хэмжээ авах.
8/ Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын нормативыг тогтоох.
Батлагдсан журмын дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх
Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журам болон сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загвар батлах.
Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, хийх шалгалтыг орон нутагтаа зохион байгуулах.
Аймгийн төвийн сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөний дагуу хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг тогтоох.
3. Хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Хөтөлбөрийг дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:
-1999-2000 онд хог хаягдлын хэмжээ, бүтэц, шинж чанарыг тодорхойлон, түүнийг зайлуулах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, хог хаягдлыг бууруулах арга хэмжээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
-2001-2003 онд хаг хаягдлыг орчинд халгүйгээр цуглуулах, тээвэрлэх, хадгалахад чиглэгдсэн техник, зохион байгуулалтын шинэчлэл хийх, хог хаягдлын цэгийг ариун цэврийн шаардлагын дагуу тохижуулах;
-2003-2005 онд хог хаягдлын хэмжээг бууруулах арга хэмжээ авах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
-2005-2010 онд хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зайлуулах арга хэмжээг бүрэн хэвшүүлэх.
Гурав. Хөтөлбөрийн үндсэн зарчим
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг удирдлага болгоно:
1/ байгаль орчны стратегийн бодлогын баримт бичгүүд болон олон улсын байгууллагаас хог хаягдлыг зохицуулах талаар гаргасан баримт бичгийн үндсэн зорилттой нийцүүлэх;
2/ төр, засгийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааны хэлбэрийг нарийвчлан тогтоох;
3/ хүн амын аж тарах ёсны соёл, аж ахуйн үйл ажиллагааны түвшинг дээшлүүлэх тэдгээрийн хэрэглээ, сонирхолд тулгуурлан хог хаягдлыг зайлуулах “бохирдуулагч төлнө” гэсэн зарчмаар ажиллах;
4/ хог хаягдлын хэмжээг багасгах, байгаль орчинд халгүйгээр зайлуулах үйл ажиллагаанд төр, олон нийтийн хяналтыг өндөржүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг
1/ хог хаягдлыг зайлуулах зөвшөөрлийн системийг бүрдүүлэх;
2/ хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр зайлуулах техник, технологи нэвтрүүлэх, шаардлагатай машин механизмаар хангах;
3/ Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс гарах хог хаягдлын зайлуулалтын байдалд тавих хяналтын үр дүнг сайжруулах;
4/ хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох, хог хаягдлаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг тодорхойлсон түүнээс хамгаалах арга хэмжээ авах.
4.3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон төрийн бус байгууллагын үүрэг:
1/ аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагааны улмаас агаар, ус, хөрсөнд гаргах хаягдлын зөвшөөрөл авч холбогдох хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх;
2/ хог хаягдлыг боловсруулах, зохистойгоор асуудалд төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн өргөнөөр оролцуулах, идэвхи санаачилгыг өрнүүлэх;
3/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хог хаягдлыг багасгах, зайлуулах асуудлаар сургалт, сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулах;
4/ хог хаягдлыг зохих журмын дагуу зайлуулдаг, хаягдалгүй буюу хаягдал багатай үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
Монгол орны цаг уур, газар зүйн байрлал, аж төрөх ёсны өвөрмөц онцлог, олон улсын хэмжээнд баримталж буй нийтлэг жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлсэн хог хаягдлыг зохицуулах удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр нутгийн захиргаанаас дараахь арга хэмжээ авна:
1/ хог хаягдлыг зохицуулах орон нутгийн удирдлагын зохион байгуулалтыг оновчтойгоор шинэчлэн чадавхийг нь хөгжүүлэх;
2/ орон нутгийн засаг захиргааны нэгж бүр хог хаягдлыг зохицуулах үйл ажиллагааны богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3/ хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр оролцуулах механизмыг бүрдүүлэх, тэднийг дэмжих олон талт үйл ажиллагааг өрнүүлэх, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын удирдлага-хяналт болон хяналт-шинжилгээний иж бүрэн системийг шинээр зохион байгуулах;
4/ хог хаягдлыг зохицуулах, зайлуулах асуудлыг хариуцсан орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулах
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтэд дараахь эх үүсвэрийг ашиглана:
1/ улс, орон нутгийн төсвөөс болон аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдлыг зайлуулах арга хэмжээнд зориулан жил бүр зарцуулах хөрөнгө;
2/ гадаадын улс орон, олон улсын байгууллагын зээл, туслалцаа, хандивын хөрөнгө;
3/ аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдийн хандивын хөрөнгө;
4/ байгалийн баялаг ашигласны төлбөрийн орлогын зохих хувь;
5/ аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг зайлуулах, эзэмшил газрынхаа байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг нь зүй зохистой ашиглах болон эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэхэд зарцуулах хөрөнгө.
Долоо.Хамтын ажиллагаа
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник, технологи, тоног төхөөрөмж, арга зүй, аргачлал, мэргэжсэн боловсон хүчний асуудлаар өндөр хөгжил, туршлага бүхий орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний тусламж дэмжлэгийг оновчтой, үр дүнтэй ашиглана.
Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд бүх талаар бэхжүүлэн уялдаа холбоог сайжруулна.
Найм. Гарах үр дүн
Хог хаягдлыг зайлуулах асуудлыг удирдлага, зохион байгуулалтын болон техник, технологийн түвшинд зохистой шийдвэрлэж, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.









