|
Академийн нийт ажилтнуудын уулзалт семинар 2010 оны Ш-р сарын 22-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уулзалтаар Академийн дотоод ажлыг хэлэлцэж, 2010 онд шинээр боловсруулан бэлтгэх ном, гарын авлага, сургалтын киноны бэлтгэл ажлыг эхлүүллээ. Мөн багш, ажилтнуудын ажлын үзүүлэлтийн шаардлагад нийтлэл, илтгэл, өгүүлэл бичих ажлыг онцлон тусгав.
Ирэх IV сард явагдах Азийн Барометр судалгааны арга зүй, зохион байгуулалтын талаар ярилцсаны зэрэгцээ Удирдлагын Академийн багш Я.Бямбаяр “Нутгийн удирдлага” , Леди төвийн маркетингийн албаны дарга Д.Эрдэнэтулга “Манлайлагчдын багийг бүрдүүлэх” сэдвээр лекц орсон байна.
|
|
Конрад-Аденауэр
Сангийн шинэ
Суурин
төлөөлөгч Йоханнес Д. Рай-ийн товч намтар
1964 оны 07-р сарын 14-нд
ХБНГУ-ын Бохум хотод төрсөн, гэрлэсэн
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
05-р сарын 01-наас дараах хуваарийн дагуу хичээл эхэлнэ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Ардчилсан хувьсгалын түүхт 20 жилийн ойд зориулан Монгол
улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Монголын ардчиллын түүхэн замнал
– Азид үлгэр жишээ болох нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
XII сарын 10-нд Гадаад Харилцааны яаманд явагдлаа.
Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Конрад-Аденауэр
Сан, УТБА, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар хамтран зохион байгуулсан
юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2009 оны XII сарын 08-12-нд Улаанбаатар хотод УТБА-ийн нийт ажилтнуудын
ээлжит нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулагдлаа. Ээлжит цугларалтын
үеэр 2009 оны жилийн ажлаа дүгнэж, 2010
оны үйл ажиллагааны зохион байгуулалт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн талаар
санал солилцож бэлтгэл ажлын хуваарь гарган, ирэх жилд явуулах үйл ажиллагааны
төлөвлөгөөг хэлэлцлээ
|
|
Дэлгэрэнгүй...
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад өрнөсөн ардчилал,
хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, иргэний нийгмийн оролцоог
нэмэгдүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, төрийн болон төрийн бус
байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг
хөгжүүлэх, ардчилсан үнэлэмжийг бататгахад оруулсан хувь нэмрийг нь
үнэлж ХБНГУ-ын
Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч асан ноён Вернер Проолыг “Алтан гадас” одонгоор шагналаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 7 - 12 - 56 |