|
1993 оноос эхлэн тус Академиас “Шинэ толь” сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргаж байна. 2007 оны байдлаар нийт 59 дугаар уншигчдын гарт хүрчээ. Мөн судалгаа, эрдэм шинжилгээний олон ном, товхимолыг хэвлэн гаргаад байна.
ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан, Нээлттэй Нийгэм Форум, АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр, Дэлхийн банкны төсөл болон Ардчиллыг Дэмжих Тайваний Сангийн дэмжлэгтэйгээр “Иргэн таны оролцоо – Ардчиллын баталгаа”, “Иргэний/Сонгогчийн Боловсролын төлөв байдал”, “Хүнийн эрх”, “Ардчиллын тухай түүвэр”, “Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоны тайлбар толь”, “Ардчиллын сургууль”, “Улсын төсвийн үйл явц”, “Орон нутгийн төсвийн үйл явц”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал /4 боть эмхэтгэл/”, “З.Бжезински. Их сүйрэл буюу коммунизм ХХ зуунд мэндэлж мөхсөн нь”, “Д.Баярхүү. Дэлхийн бодлого ба олон улсын харилцаа” зэрэг нэг сэдэвт олон бүтээлийг бие хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгосон байна.
|
|
2006 онд Улс төрийн Боловсролын Академийн дэргэд магистрын сургалттай Нийгмийн ухааны Либерти Дээд сургууль байгуулагдаж, Менежмент, төрийн удирдлагын Магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Тус сургуулийн эрхэм зорилго нь суралцагчдад Монгол орны нийгэм, улс тєр болон нийтийн захиргаа, төрийн удирдлагын салбарт судалгаа явуулах чадвар олгох, мэдлэг боловсролыг гүнзгийрүүлэн зэрэг ахиулах, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нийгэмд үйлчлэхэд оршино. Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол хэвлэн гаргадаг.
Сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Йонсей Их сургуулийн Нийтийн захиргааны дээд сургуультай хамтран ажиллаж, уг сургуулийн профессорын багийн оролцоотой Бага хурал, сургалт зохион байгуулж байна.
2006-2007 онд 33 хүн магистрын зэргийг амжилттай хамгаалсан бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд 37 магистрант элсэн суралцаж байна.
2005 онд нээсэн Төрийн удирдлагын мэргэшүүлэх дээд курст хөдөө орон нутгаас 79 хүн хамрагдан суралцаж төгсчээ. Одоо уг курст 50 хүн хамрагдан суралцаж байна.
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 55 - 56 - 56 |