|
Яамдын түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах нь
Судалгааны зорилго: Монгол улсын яамдын түвшинд бодлого боловсруулах ба шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаад дүн шинжилгээ хийж цаашид сайжруулах арга замын талаар санал боловсруулах.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Монгол оронд хүний эрх, эрх чөлөөт байдлыг эрхэмлэсэн ардчилсан үнэлэмжийг төлөвшүүлэх, иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төр хөгжин бэхжих үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилго бүхий анхны иргэний байгууллагууд үүсэн байгуулагдаж байсны нэг нь болох Улс төрийн Боловсролын Академи өнөөдөр 15 жилийнхээ ойтой золгож байна.
Өнгөрсөн хугацаанд тус Академи сургалт, судалгаа, хэвлэн нийтлэх бүхий л үйл ажиллагаагаа жирийн малчин, орон нутгийн эгэл иргэнээс эхлэн сурагч, багш, төрийн байгууллагын болон иргэний нийгмийн төлөөлөгч, нийт иргэдэд ардчилсан үнэлэмжийг төлөвших үйл явцад чиглүүлэн нийгэмд үйлчлэх ариун үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирлээ.
Бидний үйл ажиллагааг цаг үргэлж дэмжиж хамтран ажиллаж ирсэн ХБНГУ-ын Конрад Аденауэр Сангийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Улс төрийн Боловсролын Академи байгуулагдсны 15 жилийн ойг тохиолдуулан тус Академид ажиллаж байсан нийт багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад, хамтран ажилладаг түншлэгч бүх байгууллагын хамт олон, монголын нийт ард түмэнд баярын мэнд хүргэж ардчиллын үзэл санаа улам дэлгэрэх болтугай хэмээн хүсэн ерөөе.
УТБА-ийн Гүйцэтгэх захирал, доктор /Ph.D/
Д.ГАНБАТ
|
|
Улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулж ирсэн. Тус Академи нь “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн (2002), Олон улсын Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн (2003), Монголын Улс төрийн Шинжлэх ухааны Холбооны гишүүн (2005)-ээр тус тус ажиллаж байна.
ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран “Монгол дахь хүний иргэний ба улс төрийн эрхийн хэрэгжилт”, “Монголын улс төрийн хүрээнд гарч буй өөрчлөлт”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал”, “Азийн Барометр”, “Ардчиллын талаарх олон нийтийн үнэлэмж”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх судалгаа”, “Ардчилсан Засаглалын шалгуур үзүүлэлт”, “Иргэний/Сонгогчийн Боловсролын төлөв байдал” зэрэг сэдэвт олон томоохон судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.
|
|
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд УТБА-иас зохион байгуулсан сургалтын хөтөлбөрүүдэд нийт 130 орчим мянган хүн хамрагдсан нь Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байна.
Академи нь иргэд, төрийн байгууллагын болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд, багш, сурагчдад “Иргэний сургууль”, “Шинэ үе - Иргэний төлөвшил”, “Улс төр, эдийн засгийн хөгжил: Нийгмийн тухай шинэ мэдлэг”, “Хүний эрхийн хамгаалал”, “Иргэн төрийн харилцаа”, “Ардчиллын үнэлэмж төлөвших үйл явцыг жолоодох нь”, “Олон талт түншлэл” зэрэг чиглэлээр албан бус сургалт зохион байгуулж байна.
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 49 - 54 - 56 |