Skip to content
Нүүр
Гадаад харилцаа PDF Хэвлэх И-мэйл

img_2219.jpgТус Академийн урилгаар Токиогийн Их Сургуулийн профессор, доктор Kenichi IKEDA  2009 оны 8 сарын 24-31-ны хооронд Mонгол улсад зочилж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага, хотын дүүрэг , аймаг, сумдын нутаг дэвсгэр, салбар хороодын ажилтнуудтай уулзаж, улс төрийн нам,  судалгаа шинжилгээний байгууллагад зочиллоо. Сонгуулийн систем: Япон Монголын харьцуулалт сэдвээр  УТБА-ийн багш, оюутнуудад лекц уншиж, сонгуулийн системийн өөрчлөлт нь сонгогчдын үйл байдал, сэдэлд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар өөрийн судалгааны дүнд тулгуурлан харьцуулсан шинжилгээ хийж  үзүүлсэн болно.

 

 
Хамтын ажиллагаа PDF Хэвлэх И-мэйл

img_2211.jpgУТБАкадемийн дэргэдэх Нийгмийн ухааны Либерти дээд сургууль нь БНСУ-ын Йонсей Их сургуулийн Нийтийн захиргааны дээд сургуультай 2006 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулснаар, уг сургуулийн профессорын багийн оролцоотой Бага хурал, сургалт зохион байгуулж хамтран ажиллаж байна.

2009 оны 8 сарын 23-29 өдрүүдэд  Йонсей Их Сургуулийн профессор Woo-Suh Park Монгол улсад зочилж УТБА-ийн багш нар болон Либерти дээд сургуулийн магистрантуудад “Хот төлөвлөлт “ гэсэн  үндсэн сэвдийн хүрээнд: Хот гэж юу вэ? Хотжих үйл явц, хот төлөвлөлтийн бодлого, онолын урсгалуудын талаар  4 өдөр лекц, сургалт хийлээ.

 

 

 

 
2009 оны Зуны цугларалт PDF Хэвлэх И-мэйл

picture 1175.jpgАкадемийн сургалтын төлөвлөгөөний дагуу энэ жилийн зуны сургалтыг  2009 оны 7 сарын 14-ээс эхлэн Архангай, Баянхонгор, Завхан , Хөвсгөл, Булган аймагт зохион явууллаа. Сургалтын гол зорилго болох хөдөөгийн иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийг гэгээрүүлэх энэ ажилд Академийн зургаан салбарын багш, эрхлэгч нар нийт 23 хүн идэвхтэй оролцлоо.

Академийн ажилтнуудын нэгдсэн цугларалтыг Хөвсгөл аймгийн Цагаан-нуур сумын Тэнгис голын хөвөөнд хийж, 2009 оны эхний хагас жилийн ажлууддаа дүгнэлт өгч ирэх 2010 оны ажил, сургалтын чиглэлийг хэлэлцэж баталлаа. Уг цугларалтын үеэр ХБНГУ-ын Засгийн газрын гишүүн ноён Гюнтер Нооке “Хүний эрхийн хамгаалал” сэдвээр лекц уншиж, өөрийн орны туршлагаас санал бодлоо солилцлоо. 21 хоног үргэлжилсэн зуны сургалтанд нийт 5 аймгийн 20 гаруй сумын 758 иргэд хамрагдлаа.

 

 

 

Дэлгэрэнгүй...
 
УТБА -ийн багш нар ХБНГУ-д мэргэжил дээшлүүлээд ирлээ PDF Хэвлэх И-мэйл

img_7682.jpgӨвөрхангай, Хөвсгөл салбарын эрхлэгч болон нийт салбарын багш нар ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн бөгөөд уг семинар “ Монгол улсын Улс төрийн боловсролд хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдвийн хүрээнд 6-р сарын 27-7-р сарын 1 хооронд Берлин хотод явагдаж өнгөрлөө.

Уг семинараар

· Түүхийг яаж зөв өгүүлэх вэ?

· Юуг яаж зургалах вэ?

· Ямар техникийг хэзээ, яаж хэрэглэх?

·Оролцогчдын тусламжтай кино өгүүлэмж бүтээх гэсэн хөтөлбөрийн сэдвүүдийн дараалалаар ажиллаж мэргэжил дээшлүүлсэн байна.

 

 

Дэлгэрэнгүй...
 
Шагнах тухай ТУШААХ нь: PDF Хэвлэх И-мэйл
  1. Төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, тогтвортой амжилт гарган төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий төрийн албан хаагчдыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шалгаруулан шагнасугай. Үүнд:... Болормаа Агваанжигмид ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургуулийн ахлах багш...
  2. Дагалдах мөнгөн шагнал (нэг зуун мянган төгрөг)-ыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 47 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнах журам”-ын 4.2-т заасны дагуу тухайн  байгууллагаас олгосугай.
ДАРГА                               Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
Дэлгэрэнгүй...
 
УТБА -ийн гадаад харилцаа PDF Хэвлэх И-мэйл
2009.04 сарын 03-ны өдөр УТБАкадеми дээр Edward J. Baker, Ну Ги Ил, УТБА-ийн захирал Д. Ганбат нар уулзаж ярилцлаа.
Edward J. Baker 1970 онд Харвардын Их Сургууль төгсөж 1971 онд АНУ-ын өмгөөлөгчийн шалгалт өгч тэнцэн 1977-1978 онд АНУ-ын "ХАВОН" Олон Улсын Харилцааны Удирдах Зөвлөлд орж ажиллаж байгаад 1981-2005 он хүртэл Харвард "ЭНЧЕН"-ий судалгааны төвийн дэд дөргын алба хашиж байна.
Ну Ги Ил "ГИГДУНГ" Их Сургуулийн Ерөнхий Захирал
Одоогоор БНСУ-ын хамгийн залуу Их сургуулийн захиралын алба хашиж байгаа бөгөөд "Глобал Боловсролын Форум"-ын бэлтгэл ажлын хэсгийн хорооны даргын ажлыг давхар хашиж байна.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 19 - 24 - 56

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх