Skip to content
Нүүр arrow 15 ЖИЛ
15 ЖИЛИЙН ОЙД
Тус Академи 1993 онд Монголын Ардчилсан Холбооны дэргэд анх байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж ирсэн. Гол түншлэгч байгууллага нь ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан юм.

1997 оноос Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймагт, 2007 оноос Эрдэнэт хотод бүсийн салбар төвөө нээн ажиллуулж байна.
  • Монгол дахь ХБНГУлсын Конрад-Аденауэр Сан  ( 4 зүйлс )
    Монгол улсад тайван замаар өрнөсөн Ардчилсан хувьсгалыг дэлхий дахин дэмжин анхааралтай ажиглаж байсан бөгөөд тэдгээрийн дотроос Герман улс нь илүү талархан хүлээн авч, залуу ардчиллыг хөгжлийн жам ёсны замаар нь хөгжүүлэхэд ямар арга хэлбэрээр тусламж үзүүлж болох талаар судалгаа хийж байсан билээ.
  • Илтгэлүүд  ( 6 зүйлс )
  • Мэдээ, мэндчилгээ  ( 14 зүйлс )
  • УТБА-ИЙН ДЭРГЭДЭХ НИЙГМИЙН УХААНЫ ЛИБЕРТИ ДЭЭД СУРГУУЛЬ  ( 1 зүйлс )
    2006 онд Улс төрийн Боловсролын Академийн дэргэд магистрын сургалттай Нийгмийн ухааны Либерти Дээд сургууль байгуулагдаж, Менежмент, төрийн удирдлагын Магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

    Тус сургуулийн  эрхэм зорилго нь суралцагчдад Монгол орны нийгэм, улс тєр болон нийтийн захиргаа, төрийн удирдлагын салбарт судалгаа явуулах чадвар олгох, мэдлэг боловсролыг гүнзгийрүүлэн зэрэг ахиулах, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нийгэмд үйлчлэхэд оршино. Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол хэвлэн гаргадаг.

    Сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Йонсей Их сургуулийн Нийтийн захиргааны дээд сургуультай хамтран ажиллаж, уг сургуулийн профессорын багийн оролцоотой Бага хурал, сургалт зохион байгуулж байна.

    2006-2007 онд 33 хүн магистрын зэргийг амжилттай хамгаалсан бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд 37 магистрант элсэн суралцаж байна.

    2005 онд нээсэн Төрийн удирдлагын мэргэшүүлэх дээд курст хөдөө орон нутгаас 79 хүн хамрагдан суралцаж төгсчээ. Одоо уг курст 50 хүн хамрагдан суралцаж байна.
  • ХЭВЛЭН НИЙТЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА  ( 1 зүйлс )
    1993 оноос эхлэн тус Академиас “Шинэ толь” сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргаж байна. 2007 оны байдлаар нийт 59 дугаар уншигчдын гарт хүрчээ. Мөн судалгаа, эрдэм шинжилгээний олон ном, товхимолыг хэвлэн гаргаад байна.

    ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан, Нээлттэй Нийгэм Форум, АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр, Дэлхийн банкны төсөл болон Ардчиллыг Дэмжих Тайваний Сангийн дэмжлэгтэйгээр “Иргэн таны оролцоо – Ардчиллын баталгаа”, “Иргэний/Сонгогчийн Боловсролын төлөв байдал”, “Хүнийн эрх”, “Ардчиллын тухай түүвэр”, “Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томьёоны тайлбар толь”, “Ардчиллын сургууль”, “Улсын төсвийн үйл явц”, “Орон нутгийн төсвийн үйл явц”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал /4 боть эмхэтгэл/”, “З.Бжезински. Их сүйрэл буюу коммунизм ХХ зуунд мэндэлж мөхсөн нь”, “Д.Баярхүү. Дэлхийн бодлого ба олон улсын харилцаа” зэрэг нэг сэдэвт олон бүтээлийг бие хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгосон байна.
  • СУДАЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА  ( 1 зүйлс )
    Улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулж ирсэн. Тус Академи нь “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн (2002), Олон улсын Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн (2003), Монголын Улс төрийн Шинжлэх ухааны Холбооны гишүүн (2005)-ээр тус тус ажиллаж байна.

    ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн зэрэг  байгууллагуудтай хамтран “Монгол дахь хүний иргэний ба улс төрийн эрхийн хэрэгжилт”, “Монголын улс төрийн хүрээнд гарч буй өөрчлөлт”, “Үндсэн хуулийн үзэл баримтлал”, “Азийн Барометр”, “Ардчиллын талаарх олон нийтийн үнэлэмж”, “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх судалгаа”, “Ардчилсан Засаглалын шалгуур үзүүлэлт”, “Иргэний/Сонгогчийн Боловсролын төлөв байдал” зэрэг сэдэвт олон томоохон судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.
  • СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА  ( 2 зүйлс )
    Өнгөрсөн 15 жилийн хугацаанд УТБА-иас зохион байгуулсан сургалтын хөтөлбөрүүдэд нийт 130 орчим мянган хүн хамрагдсан нь Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байна.

    Академи нь иргэд, төрийн байгууллагын болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд, багш, сурагчдад “Иргэний сургууль”, “Шинэ үе - Иргэний төлөвшил”, “Улс төр, эдийн засгийн хөгжил: Нийгмийн тухай шинэ мэдлэг”, “Хүний эрхийн хамгаалал”, “Иргэн төрийн харилцаа”, “Ардчиллын үнэлэмж төлөвших үйл явцыг жолоодох нь”, “Олон талт түншлэл” зэрэг чиглэлээр албан бус сургалт зохион байгуулж байна.